ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-23

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр  05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа.

Тэрээр энэ сарын 17-нд Төрийн ордны хоёр давхрын гонхноос унасан байдалтайгаар амиа алдсан байсан бөгөөд Ардчилсан намын зүгээс гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн билээ. Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна.