ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллана

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-08

Ерөнхий сайд асан  С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал  өнөөдөр 09.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч,  шүүгч нар нь хурал давхацсан гэх шалтгаанаар   15.00 цаг хүртэл хойшлуулаад байсан. 

Тэгвэл дөнгөж сая тус шүүх хурал болж,  экс Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж, хилийн хориг тавихаар шийдвэрлэжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хоригдож байсан Ч.Сайханбилэг улсын хоёрдугаар төв эмнэлэгт хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаа бол С.Баяр тулай өвчнөө эмчлүүлж байгаа билээ.

Тэд цаашид ч эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байгаа тул шүүх бүрэлдэхүүн дээрх шийдвэрийг гаргасан байна.

С.Баярын өмгөөлөгч А.Ариунаагаас шүүх хурлын талаар тодруулахад, “Мэдээлэл өгөхгүй” гэлээ.