ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ажиа гэгээнтэн ахмадуудыг ордонтой болгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-09

Ажиа гэгээнтэн Лувсантүвданы санаачлан хэрэгжүүлж буй “Ахмадын хөгжлийн ордон”-ны шав тавих ёслол өчигдөр боллоо. Тэрбээр  өөрийн санаачилга, хөрөнгө болон сүсэгтэн олны хандив тусламжаар таван давхар ахмад настнуудад зориулсанАхмадын хөгжлийн ордонбарихаар шийдэж, шавийг нь ийнхүү тавьж байгаа ажээ. Ордонд хэн бүхэн ахмад настай ээж, аавыгаа өглөө хүргэж ирээд орой буцаан авах боломжтой буюу ахмад настнуудын цэцэрлэг юм.

Барилга угсралтыг энэ онд дуусгах “Ахмадын хөгжлийн ордон” Чингис хаан ОУ-ын нисэх буудлын ойролцоо, Архивын ерөнхий газрын урд байрлана. “Ахмад хөгжлийн ордон” нь усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнес, сургалт, тоглоом, амралт, соёлын танхимуудтай.Ингэснээр ахмадуудын эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм байна.

Ажиа гэгээнтний санаачлагаар олон ажил үр дүнгээ өгч байгаагийн нэг нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглогдсон, долоон давхар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм.

Тус эмнэлэг 2014 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж олон хүнд тусалсаар байгаа билээ.