ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Оюундарь: Шүүгчид хариуцлага тооцох асуудлыг орхигдуулсан байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн хэт их эрх мэдлийн хязгаарлах асуудлаар нэмэлт өөрчлөлт орж байгаа. Улс төрийн намуудыг хэрхэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болох талаар ч өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа. 

Д.Оюунхорол: УИХ-ийн гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй. Дөврөн гишүүн Засгийн газрын гишүүн байх хэрэггүй. УИХ-ын хяналтын тогтолцоог байхгүй болох ёстой.  

С.Бямбацогт: Засгийн газар, УИХ тус тусдаа байх ёстой гэдэгтэй санал нэгдэж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн саналыг тусгаж болно. 

Н.Оюундарь: Засгийн газар тогтвортой байна гэдэг дураараа дургина гэсэн үг биш. Хариуцлагын тогтолцоог оруулж ирэх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч мэргэшсэн байх ёстой. Суманд байгаа албан хаагч хүртэл он удаан жил ажиллах ёстой. Хүний эрхтэй холбоотой асуудлаар хоёрхон зүйл заалт оруулж ирсэн. Хүний эрхэнд суурилсан эдийн засгийн бодлого орхигдсон байна. 

С.Бямбацогт: Засгийн газрын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж байгаа асуудал биш юм. 25 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорсон байна. УИХ-д сайдыг нэг бүрчлэн томилохоор миний асуудлыг шийдэхгүй бол чамайг дэмжихгүй шүү гэсэн байдлаар ханддаг. Гүйцэтгэх засаглал УИХ-аас хараат байх ёстой. Аудитын байгууллага хараат бус байх ёстой. Тиймээс аудитын хяналтын эрхийг нэмэгдүүлж байгаа. Төрийн албыг яавал тогтортой ажиллуулах вэ гэдэг чухал асуудлын нэг. Тийм учраас төрийн албан хаагчтай холбоотой асуудлыг оруулж ирж байгаа.

Ажлын хэсэг: Засгийн газрын төсөвт зардлын эрх мэдэл олгох нь хэр зөв бэ гэдгийг асууж байна. Зөрчил гаргасан хуулийн төслийг батлахгүй байх эрхтэй. Засгийн газар гадны орнуудад ч тогтворгүй байдаг. Төрийн алба тогтвортой байж Засгийн газар тогтвортой байдаг. 

Хуульч Бямбажаргал: Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ иргэний эрх, эрх чөлөөг зохицуулсан. Иргэний үндсэн эрхийг хамгаалах гол тогтолцоо Үндсэн хуулийн институци мөн. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллах боломжийг хангах ёстой. 

Н.Оюундарь: Бие даасан шүүх засаглалтай болох нь зөв. Хүний эрх, эрх чөлөөг илүү хангах талд анхаарах ёстой байх. Эцсийн бүлэгтээ шүүх хуульд захирагдаж байна уу мөнгөнд захирагдаж байна уу гэдгийг ч бодох л ёстой.

Ажлын хэсэг: Хараат бус байдлыг дээшүүлэхийн тулд ШЕЗ-ийн бүтцийг өөрчилж байгаа. 

Н.Оюундарь: Шүүгчийг томилох асуудлыг тусгасан мөртлөө яаж огцруулах вэ, хэрхэн хариуцлага хүлээлгэх асуудлыг орхигдуулсан байна.