ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг батламжилдагийг эргэж харах ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Х.Нямбаатар: Үндсэн хууль гэдэг бол бүх ард түмний хооронд байгуулж байгаа нийгмийн гэрээ. Батлах эрх мэдлийг ард түмэнд өгөх ёстой. Нэг нам дангаараа батлах гэж байгаа зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Шүүх эрх мэдлийг хараат бус болгох чиглэлээр оруулж байгаа өөрчлөлт нэмэлт өөрчлөлтийн хамгийн чухал өөрчлөлт. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг томилдог эрхийг хязгаарлаж байгаа нь зөв. Ерөнхийлөгч зөвхөн батламжлахаар тусгасан. Батламжлахаас татгалзвал үндэслэл, шалтгаанаа тайлбарлахыг үүрэгжүүлж өгч байгаа. Аймаг нийслэлийн засаг дарга нар иргэдийн хурлаас сонгогддог атлаа сум дүүргийн засаг даргыг батламжилдаг асуудлыг эргэж харах ёстой. 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Үндсэн хуулийн цэцийн саналыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа.