ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын уулзалтад оролцож байна

O.Admin
2019-06-18

ОХУ-ын Уфа хотноо зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд тус улсын Аюулгүй байдлын зөвлөлөөс зохион байгуулж буй “Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр, дээд албан тушаалтнуудын 10 дахь удаагийн уулзалт” болж байна. Энэхүү уулзалт нь жил бүхэн зохион байгуулагддаг бөгөөд нийт 129  орны төлөөлөгч оролцож, дугуй ширээний уулзалт болон хоёр талын уулзалт, мөн бүс нутгийн болон улс хоорондын аюулгүй байдал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг томоохон сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай. Монголын талаас энэхүү уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга улсаа төлөөлж, оролцдог бөгөөд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх оролцож байна.

Уулзалтын хүрээнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев нар уулзаж, аюулгүй байдлын чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. 

Б.Эрхэс