ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Элдэв-Очир: Би Төрийн ордонд архи уугаагүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-18

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрлөө. Хэрэг гардаг өдөр Төрийн ордонд нэр бүхий гишүүд архидан согтуурсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэдний дунд Э үсгээр эхэлсэн гишүүний нэр байгаа гэх бөгөөд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир байсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Л.Элдэв-Очир гишүүн хэлэхдээ “Энэ бол худлаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Сайн нягталж баталгаажуулж байж мэдээлэл түгээх хэрэгтэй шүү” хэмээн үгүйсгэв.