ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн албаны тогтвортой байдлыг Үндсэн хуульдаа тусгалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-27

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд танилцуулах ажил орон даяар өрнөж буй энэ цагт “ММ” сонин таван сэдвийн хүрээнд ямар, ямар өөрчлөлт орж байгаа талаар уншигчиддаа мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт бид “Шүүх засаглал, хуулийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх” гэсэн сэдвийг онцолж, тэр хүрээнд хийгдэж буй өөрчлөлтүүдийг нийтлэл хэлбэрээр хүргэсэн. Тэгвэл энэ удаа “Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал” сэдвийн хүрээнд ямар өөрчлөлт хийгдэж байгаа талаарх мэдээллийг уншигчиддаа илүү энгийн, ойлгомжтой байдлаар хүргэхээр бэлтгэлээ. 

 

Засгийн газрыг эмхлэн байгуулах

Төслийн заалт

39.2. УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн   олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.

Үндсэн хуулийн заалт

39.2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. 

Үндэслэл, шаардлага 

УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлснээр Засгийн газарт бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлэх.

 

УИХ сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах

Төслийн заалт

39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ. 

Үндсэн хуулийн заалт

 39.3.Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно.

Зөвлөлдөх санал асуулгаар 

“Ерөнхий сайдад Засгийн газрын танхимаа бүрдүүлэх эрх олгох”-ыг 62.3 хувь болон 73.2 хувийн саналаар дэмжсэн.

 

Ерөнхий сайдыг огцруулах журам

Үндсэн хуулийн заалт

43.1.Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж болно.
43.2.Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
43.3.УИХ Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
43.4.УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

Төслийн заалт

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно. 
43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

Улсын Их Хурал дахь олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дотор хэлэлцэнэ”.

(1) төрийн ажлыг, тэр дундаа гүйцэтгэх засгийн ажлыг эзэнгүйдүүлж, хийдүүлэхгүй байх нөхцөлийг хангах сайн үр дагавартай.

“Нийт гишүүдийн олонх буюу 39 ба түүнээс дээш гишүүдийн саналаар” болгож өөрчилсөн нь. 

(1) Засгийн газрын тогтвортой ажиллах, аливаа шийдвэр нь нөлөөнд автахгүй байх боломж бүрдүүлнэ.

“Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж байгаа гишүүдийн санаачлагаар Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай са­налыг албан ёсоор тавих...” гэдэг нь 

(1) Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлж буй улс төрийн намын эв нэгдлийг хангах, намын доторх талц­лаас үүдэн Засгийн газ­рыг унагаахаас сэргийлэх хууль зүйн чухал механизм болно.

 

Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх

Үндсэн хуулийн заалт

44.1. Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ. 

Төслийн заалт

44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ 
44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 

 

Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах

Үндсэн хуулийн заалт

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. 

Төслийн заалт

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. 
/2000 оны өөрчлөлттэй холбоотой/ 

Зөвлөлдөх санал асуулгаар 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед энэ саналд 270672 иргэн саналаа өгснөөс 163953 буюу 60.5 хувь нь дэмжсэн.

 

Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, хариуцлагатай томилгоог бий болгох

Үндсэн хуулийн заалт

Ийм заалт байхгүй. 


Төслийн заалт

46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших  зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.