ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-29

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” Захирамж гаргажээ.

Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны долоодугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгахаар заажээ.

Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.