Бразил аваргын төлөө шалгарч үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-03

“Copa America 2019” тэмцээний шөвгийн дөрөвийн тоглолт өчигдөр шөнө Бразил, Аргентина хоёр  хооронд боллоо. Эхний гоолыг 19 дэх минутад Бразилийн Габреал Есүс оруулж тоглолтын салхийг нээжээ. Улмаар хоёрдугаар үед 71 дэх минутап Фермино гоолдож хожлоо баталгаажуулжээ.

Ингэснээр аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь Чили болон Перугийн багуудын хожсонтой нь тоглоно. Тус тоглолт өнөөдөр шөнө болно.