Перу хожиж, Бразилтай аваргын төлөө үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-05

“Copa America 2019” тэмцээний шөвгийн дөрөвийн тоглолт сүүлийн тоглолт Перу болон Чилийн багуудын хооронд болж 3-0 харьцаагаар Перу хожиж аваргын төлөө шалгарч үлдлээ. Тоглолтын эхний гоолыг 21 дэх минутад Флорес, 38 дах минутад Ютин гоолдож 2-0 харьцаагаар эхний хагас өндөрлөсөн юм. Улмаар 91 дэх минутад Куэрроро хожлоо баталгаажуулсан юм.

Тэдний эсрэг Бразилийн баг тоглох бөгөөд энэ сарын 8-ны өглөө тоглоно. Харин хүрэл медалийн төлөө Чили болон Аргентины багууд тоглох бөгөөд энэ сарын 7-ны өглөө болно.