Тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлэв

Б.ГАНЗОРИГ
2019-07-10

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангууд барианд орж ирлээ. Нийт 298 гаруй хязгаалан бүртгүүлснээс 184 нь хурдалсан бөгөөд үүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ.

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр айргийн тавд тус тус орсон гэж Хурдан морины салбар комиссоос мэдээллээ. 

Дашрамд дурдахад, өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.