Р.Дуламсүрэнгийн хурдан халиун түрүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнай тодорлоо.

Архангай аймгийн Хотонт сумын харьяат Раднаагийн Дуламсүрэнгийн хурдан халиун төрийн наадамдаа түрүүллээ. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн хээр даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал, айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага нар багтсан байна.

Энэ жил 284 даага бүртгүүлснээс 54 даага  сэрвээний өндөр, үүлдрээсээ болж хасагдсан байна.