Архангайн уяач Д.Дуламсүрэнгийн халиун даага түрүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-12

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага түрүү магнай хүртэж түмэн олноо баярлуулж, торгон жолоогоо ѳргүүлж байна. Харин Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар, дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага хурдлав. Ийнхүү үндэсний их баяр наадмын шандаст хурдан хүлэг морьдын уралдаан дааганы уралдаанаар хаалтаа хийлээ. Ѳнѳѳ жил шандаст 284 даага хурд хүчээ сорихоор бүртгүүлсэн ч 54 нь сэрвээний ѳндѳр, эрлийз зэргээс шалтгаалан хасагджээ.