Таван начин цолтон төрлөө

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд өндөрлөлөө. Начны даваанд аймгийн хурц арслан Б.Орхонбаяр Аймгийн арслан Ц.Сандагдоржоор, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын заан Н.Жаргалбаяраар, аймгийн арслан А.Давааням Улсын харцага М.Бадарч, аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгааар тус тус давж начин цолны болзол хангалаа.

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ - цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ –– аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – Улсын начин Ц.Одбаяр /Өмнөговь/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Б.Тайван /Ховд/

Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ –  аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын харцага М.Бадарч /Архангай/ –аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын харцага О.Хангай /Ховд/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын начин Э.Энхбат /Булган/ –Улсын начин Б.Амарзаяа /Архангай/ –

Аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/– аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын начин Д.Анар /Дорнод/ – Улсын начин Д.Амарсайхан /Булган/