Долоогийн даваа өндөрлөлөө

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд өндөрлөлөө. Долоогийн даваанд Архангай аймгийн улсын Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч өвдөг шороодсон бол Улсын арслан Э.Оюунболд шинэхэн харцага Д.Анартай тунаж үлдэж давжээ.

 

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ - Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – Улсын аварга С.Мөнхбат /Увс/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ –  Улсын начин Д.Анар /Дорнод/