Монголын шигшээ Сербид хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-12

Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын баг шөвгийн наймд дэлхийн номер нэг баг болох Сербитэй тулж, 21:8-аар хожигдлоо.

Ингэснээр анх удаа ДАШТ-д оролцож, шилдэг наймд үлдсэн бахдам амжилтыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг үзүүлж чадсан юм. Манай баг хэсэгтээ ОХУ, Филиппин, Бразилын багуудыг хожиж, ямархуу энтэй гэдгээ баталж харуулсан.