Златан Америкийн лигт 23 тоглолтод 23 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-02

“Лос-Анжелас Галакси” клуб АНУ-ын хөлбөмбөгийн лигийн 28 дугаар тойргийн хүрээнд “Сиэтл Саундерс”-ын талбайд зочилж, 4:3-аар хожигдсон билээ. Энэ тоглолтод “Лос-Анжелас Галакси” багийн довтлогч Златан Ибрахимович гоолдсон юм. Ингэснээр сүүлийн дөрвөн тоглолт дараалан гоол оруулж байна. 

Мөн 23 тоглолтод 23 гоол оруулсан амжилттайгаар “Атланта Юнайтед”-ын Жозеф Мартинесын хамт мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Гэхдээ Златан түүнээс хоёр тоглолт дутуу хийж, 23 гоол оруулсан. Тэгвэл мэргэн буучийн жагсаалтыг хүснэгтийн тэргүүнд бичигдэж буй “Лос-Анжелас” багийн хагас хамгаалагч Карлос Вела 27 гоолтой тэргүүлж байгаа. Тэрбээр 26 тоглолт хийж, 27 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлж байна.