Айзея Томас 6-8 долоо хоног талбайд гарахгүй

Т.САНДАГ-ОЧИР
2019-09-19

Вашингтон Визардс багийн шинэ цэрэг Айзея Томас зүүн гарын эрхий хуруугаа гэмтээж мэс засалд орохоор боллоо. 6-8 долоо хоног талбайд гарахгүй гэдгийг багийн эмч мэдэгдсэн юм. Ингээд түүний гараанд гарах эрх Иш Смит-д очих магадлалтай боллоо.