Э.Бэхбаяр шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-19

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Э.Бэхбаяр урамтай сайхан барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Манай бөх эхний тойрогтоо Тажикистаны Мухамад Икромовтой барилдаж, урамтай сайхан ялсан. 

Тэгвэл хоёрдугаар тойрогт  2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирза Туробовтой барилдаж, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн 16-д шалгарч үлдэж байна. Тэрбээр 1/8 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай барилдана.