Хөлбөмбөгийн ДАШТ-ий өнөөдрийн хуваарь

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-15

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын нийслэл Москва хотын алдарт Лужник цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр “хөшгөө нээлээ”. Нэг сарын турш хөлбөмбөгийн хорхойтнуудыг дэлгэцийн өмнө уях энэ тэмцээнд 32 баг оролцох бөгөөд хамгийн эхний тоглолт ОХУ-Саудын Арабын хооронд болсон юм. Тэгвэл хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт болно.

Тодруулбал, Екатеринбургийн цэнгэлдэх хүрээлэнд А хэсгийн тоглолт эхлэх бөгөөд эхний тоглолт  Египет-Уругвайн багийн хооронд болох юм. Тоглолт 20:00 цагт болно.

Мөн В хэсгийн Санкт Петербургт Морокко-Ираны баг 23:00 цагт тоглох бол  Сочид Португал-Испанийн баг 02:00 цагт тоглох хуваарьтай байна.