Манай баг Голландын багтай эхний тоглолтоо хийж банйа

Б.ГАНЗОРИГ
2019-10-03

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжоү хотод өчигдөр нээлтээ хийсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд хоёрдахь өдөр буюу өнөөдөх манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хэсгийн тоглолтуудаа хийнэ. 

Манай эрэгтэй баг өнөөдөр 15:20 цагт Голландын багтай эхний тоглолтоо хийх бол хоёр дахь тоглолт 16:30 цагт Сербийн багтай хийнэ. Тэд Нидерланд, Литва, Серби,БНСУ багуудтай Dхэсэгт орсон байна. Эрэгтэй багт А. Ананд, 

Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нхр багтжээ.

Харин эмэгтэй баг өнөөдөр хоёр тоглолт хийх бөгөөд эхний тоглолт 18:15 цагт Румины эсрэг хийх бол дараагийн тоглолтоо 19:45 цагт Ираны эсрэг хийнэ. Тэд С хэсэгтээ Румын, ХБНГУ, Иран, Уганда гэсэн багуудтай нэг хэсэгт оржээ. Эмэгтэй шигшээд О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан бол Ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга, Дасгалжуулагчаар С.Төгсжаргал, Г.Ундрах нар явсан байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр  20 баг оролцох болно.