"Улаанбаатар ММС Энержи" баг Сербийн Земунтэй хасагдах шатанд тоглоно

Б.ГАНЗОРИГ
2019-10-06

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт орж АНУ-ын "Харлем" болон БНСУ-ын шигшээ баг болох "Инже" багуудтай нэг хэсэгт багтсан билээ. Тэд өчигдөр эхний тоглолтоо АНУ-ын "Харлем" багтай хийж 10-21 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо 21-18 харьцаагаар цаг дуусахаас өмнө дуусгасан юм. Улмаар хэсгээсээ 2-р байраар гарсан бөгөөд өнөөдөр тэд хасагдах шатанд Сербийн Земунтэй тоглоно.

Манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар тоглож байгаа бөгөөд Г.Цэнгүүнбаяр 4-р сраас хойш гэмтлийн улмаас тоглохгүй байж байгаа энэхүү тоглолтод оролцож байгаа билээ.