Роналдо Испанийн эсрэг хет-трик толилуулж, багаа хожигдлоос аварлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-16

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатанд болж буй хамгийн сонирхолтой тоглолт өнгөрсөн шөнө боллоо. В хэсэгт учраа таарсан Европын аваргууд болох Испани болон Португалын шигшээн гайхалтай тоглолтод хоёр баг 3:3-аар тэнцэж, дэлхий нийтийг гайхшруулсан юм.

Тэр дундаа өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчний нэг Криштиано Роналдо гайхалтай байж, Испанийн эсрэг хет-трик толилуулсан. Тэрбээр тоглолтын 4 дэх минутад торгуулийн цохилтоор, 44 дэх минутад 16-гийн шугамын гаднаас, 88 дахь минутад чөлөөт цохилтоор гоолдсон. Харин Испанийн шигшээгээс 24, 55 дахь минутад Коста хоёрыг оруулж, дубль толилуулсан. Харин Начо Фернандес 58 дахь минутад гайхалтай нэгэн гоолыг оруулсан билээ. 

Тоглолтын тойм бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү