Какүрюү М.Ананд зүүн, Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг манлайлна

Б.ГАНЗОРИГ
2019-11-05

Сондгой сар болгонд явагддаг Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн банзүкэ гарчээ. Макүүчи зиндаанд Их аварга Какүрюү М.Ананд зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал нар тэргүүлэн барилдана. Монголчуудаас энэ сард таван бөх мазүүчи зиндаанд барилдах бол  Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөвт, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн 12-т, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн баруун жигүүрийн 15-д тус тус эрэмбэлэгдсэн байна.