"Бөртэ чоно 2019" цомын эзэд маргааш тодорно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-12

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно 2019" цомын эзэд арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тодорно. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны "Бөртэ Чоно" шагналын төлөө өрсөлдөж байгаа ажээ.

Шилдэг эрэгтэй тамирчин, Шилдэг эмэгтэй тамирчин, Шилдэг баг номинацуудад өрсөлдөж буй тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм байна. 

"Бөртэ Чоно 2019" - Тэргүүн дээд шагналын номинацууд

- Шилдэг Олимпийн танхим
- Шилдэг Олимпийн зөвлөл
- Шилдэг Олимпийн зүтгэлтэн
- Шилдэг Спортын сэтгүүлч
- Шилдэг клуб нэг спортын төрлөөр
- Шилдэг баг
- Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо
- Шилдэг холбоо - 3
- Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга
- Шилдэг Ерөнхийлөгч
- Шилдэг Дасгалжуулагч - 2
- Шилдэг залуу тамирчин
- Шилдэг эрэгтэй тамирчин - 3
- Шилдэг эмэгтэй тамирчин – 3