Леброн Жеймс Бүх оддын санал асуулгыг тэргүүллээ

Б.ГАНЗОРИГ
2020-01-11

NBA-ын 69 дэх удаагийн "Бүх оддын тоглолт" буюу "All star" энэ жил Чикаго хотын Юнайтед цэнгэлдэхэд ирэх сарын 16-нд болох юм. Харин тус тэмцээнд орох тамирчдыг үзэгчдийн санал асуулга болон сэтгүүлчдийн саналаар тодруулдаг билээ. Тэгвэл өчигдөр хоёр дахь санал асуулгын дүн гарсан бөгөөд Леброн Жеймс 3.359.871 саналаар бүх тоглогчдыг тэргүүлжээ. Өмнөх санал асуулгын дүнд Лука Дончис, Яннис Адетокумбо нарын ард байсан бол энэ удаа тус хоёр тоглогчийг түрүүлж тэргүүлжээ.