Алдарт сагсчин Коби Брайнт охиныхоо хамт таалал төгслөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-27

Дэлхийн сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайнт ослын улмаас 41 насандаа таалал төгсжээ. Өнгөрсөн бямба гарагт Калабасас хотын ойролцоо жижиг оврын нисдэг тэрэг осолдож таван хүн амь насаа алдсан бөгөөд түүний дотор Коби Брайнт болон түүний хоёр дахь охин, 13 настай Жина Брайнт байсан гэдгийг эх аж. Гэрчүүдийн хэлж буйгаар уг онгоц хэвийн нисэж байснаа гэнэт толгод руу маш хүчтэй газардаж, сүйрсэн гэлээ. Одоогоор ослын шалтгааныг тодорхой бус, шинжээчид ажиллаж байгаа юм байна.  Коби Брайнт, түүний эхнэр Ванесса нар дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд бага нь 2019 оны 6-р сард төрсөн аж. Тэд хуримынхаа 20 жилийн ойг хоёр сарын өмнө тэмдэглэжээ. Тамирчны замналынхаа хамгийн сүүлчийн тоглолтыг “Юта Жазз”-ын эсрэг хийхдээ 60 оноо авч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.