Даллас Маверикс багийн ямар ч тоглогч #24 дугаарын өмсгөлийг өмсөхгүй гэдгийг мэдэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2020-01-27

Дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Коби Брайант өнгөрсөн шөнө / манай цагаар/ онгоцны ослоор нас барсан билээ. Харин Даллас Маверикс багийн эзэн Марк Кубан Кобе Брайнтад хүндэтгэл үзүүлж "Даллас Маверикс багийн ямар ч тоглогч #24 дугаарын өмсгөлийг өмсөхгүй" гэдгийг мэдэгдлээ. 

Мөн түүнтэй хамт 13 настай охин Жанна болон өөр долоон хүн амиа алдсан байна. Кобигийн хөлөглөж явсан нисдэг тэрэг Калабарр хотын ойролцоох уулархаг хэсэгт унасан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Аврагчид ослын газар бараг тэр дороо очсон ч нэг ч хүн амьд гарахааргүй аймшигтай осол болсон нь тодорхой байсан аж.