Франц хожиж, Дани тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-22

Хөлбөмбөгийн ДАШТ-ий С хэсгийн хоёр тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолтдоо хожсон Францын шигшээ баг энэ удаад Перутай тулж, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээс гарах болзлоо хангалаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 34 дэх минутад Мбаппе оруулжээ.

Тэгвэл нөгөө талд Данийн шигшээ баг Австралитай тулж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Дани 4 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Австрали 1 оноотой боллоо. Тоглолтын 7 дахь минутад Эриксен тооны харьцааг нээсэн. Харин 38 дахь минутад Единак торгуулийн цохилтоос тэнцүүлжээ. 

Хэсгийн гурав дахь тоглолтод Францийн шигшээ Данитай тулна. Харин Перугийн шигшээ Австралитай. Данийн хувьд Францын хүчтэй багаас оноо салгаж байж хэсгээс найдвартай гарна.  Хожигдвол нөгөө талд Перу хожоосой, эсвэл тэнцээсэй гэж залбирахаас өөр аргагүй юм.