Хорват 1998 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-22

Дэлхийн аваргын хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентинтай хийсэн Хорватын шигшээ гайхалтай байж, 3:0-ээр хожсон билээ. Энэхүү ялалт нь Хорватыг хасагдах шатанд үлдээлээ.

Хорватууд хоёр тоглолтын дараах байдлаар 6 оноотой, хэсгээ тэргүүлж байна. Харин Аргентин, Исланд нэг оноотой удаалж байна. Өмнө нь Хорват 1998 оны дэлхийн аваргад хэсгээсээ гарч байсан. Тэгвэл 20 жилийн дараа энэхүү амжилтаа давтаж байна.