Неймар шигшээ багийнхаа төлөө 56 дахь гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-23

Бразилын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Коста-Рикатай хийж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Неймар нэг гоол оруулсан. Ингэснээр Бразилын шигшээн төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 56 дахь гоолоо оруулж, Ромариогийн 55 гоол оруулсан амжилтыг давж гарсан юм.  Одоо түүний өмнө 67 гоол оруулсан Роналдо, 77-г хийсэн Пеле нар бичигдэж байна.