Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2020-02-09

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд болж бөгөөд 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй 48 кг жинд М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францийн бөхийг ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Австрийн бөхийг, дараагий тойрогт нутгийн эзэн орон буюу Францийг бөхийг цэвэр ялсан байна. Харин хэсгийн аваргын төлөө Японы бөх Кога Ваканатай барилдаж нэмэлт цагт ялагдлаа. Улмаар дагах барилдаанд Израйлын Ригони Ширатай барилдаж  цэвэр ялсан билээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг жинд МУГТ Д.Сумъяа алтан медалийн төлөө Канадын Криста Дегучитай аваргын төлөө барилдаж ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогтоо Францын бөхийг ялж дараагийн тойрогт Домиканы бөх Ана Рөүсийг ялсан билээ. Тэгвэл гуравдугаар тойрогт Булгарын Илева Ивелинатай барилдаж базари үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө Канадын Климкайт Жейсикатай барилдаж торгуулиар ялж хэсгийн аварга боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Португалийн бөх Монтэйри Телматай барилдаж ялсан билээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө Туркийн бөх Махрич Аккустай барилдаж ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогтоо Германы бөхийг вазари үнэлгээгээр, дараагийн тойрогт Украйны Артем Лесиук цэвэр ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Казакстаны бөхөд вазари үнэлгээгээр ялагдаж нэмэлт барилдаан хийхээр боллоо.  Нэмэлт барилдаанд Испаний бөх Франциско Гарригостой барилдаж цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг жинд Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израйлын бөх Смалов Баручтай барилдаж ялснаар хүрэл медаль хүртлээ. ТЭрбээр эхний тойрогтоо Энэтхэгийн бөхийг вазари үнэлгээгээр, дараагийн тойрогт Ирландын бөхийг торгуулиар, гуравдугаар тойрогт эзэн орны тамирчин болох Францийн Килиантай 10 минут барилдаж вазари үнэлгээгээр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая В хэсгийн аваргын төлөө Украйны бөх Иодов Вогдантай барилдаж цэвэр ялснаар хэсгийн аварга боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдаж нэмэлт цагт ялагдлаа. 

Эрэгтэйчүүдийн 73 кг жинд Ц.Цогтбаатар  хүрэл медалийн төлөө Японы бөх Эбиниумтай барилдаж ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр С хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо Конго улсын бөхийг цэвэр, дараагийн тойрогт Бразилын бөхийг торгуулиар ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Полишийн бөхийг цэвэр ялсан байна. Улмаар хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Тураев Хикмателохтой барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Казакстаны бөх Зансая Смагуловтой барилдаж ялагдлаа.