Нигерийн шигшээ эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-23

ОХУ-д өрнөж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсгийн өөр нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолтдоо Хорватад хожигдсон Нигерийн баг энэ удаад Исландтай тулсан юм. Исланд эхний тоглолтдоо Аргентинтай тэнцэж, ямархуу хамгаалалттай баг гэдгээ харуулсан. Хоёр багийн хожсон нь хэсгээс гарах боломжоо нэмэх байсан юм.

Тэгвэл Нигерийн шигшээ баг ямархуу хүчтэй бүрэлдэхүүнтэй, сайн баг вэ гэдгээ харуулж, өрсөлдөгчөө  2:0-ээр буулгаж авлаа.  Ингэснээр 3 оноотой болж, хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна.  Тоглолтын 49, 75 дахь минутад Муса хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан. Ингэснээр тэрбээр мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар эгнээнд бичигдэж байна.

Хэсгийн сүүлчийн тоглолтоо Нигерийн шигшээ Аргентинтай хийнэ. Оноо зулгааж чадвал хэсгээс гарах юм. Харин Аргентинд хожлоос өөр юу ч хэрэггүй. Хорватын хувьд хэсгийг тэргүүлж байгаа учраас Исландтай хүчтэй бүрэлдэхүүнээрээ тоглож ч магадгүй. Исландын шигшээд ч онолын хувьд боломж бий. Хорватыг хожвол шүү дээ.