Бельги бутниргэж, Тунис нутаг буцахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-24

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өчигдөр орой G хэсэгт багтсан Бельгийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо Тунистай хийлээ.  Бельги эхний тоглолтдоо хожсон учир дахиад нэг ялбал хэсгээс шууд гарахаар байсан. Харин Тунис эхний тоглолтод хожигдсон учир энэ удаад оноо авахгүй бол нутаг буцах байсан.

Тэгвэл Бельги өрсөлдөгчөөсөө хэд дахин илүү гэдгээ баталж, 5:2-оор бутниргэснээр хоёр дахь хожлоо авч, хэсгээ гарах эрхээ авлаа. Харин Тунис Англи, Бельгид хожигдож, нутаг буцахаар боллоо.

Тоглолтын 6, 51 дэх минутад Азар хоёрыг оруулж, дубль хийсэн. Тэгвэл Лукаку 16, 45 дахь минутад мөн дубль хийж, дэлхийн аваргад 4 гоолтой боллоо. Ингэснээр Роналдогийн хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 90 дэх минутад Батшуайи гүйцээснээр багтаа ялалт авчирлаа.