АНУ-ын баг хожлоо

Б.ГАНЗОРИГ
2020-02-15

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020 оны Бүх оддын тоглолтын эхний өдөр Залуус одод буюу "Дэлхий" болон "АНУ" ын багуудын хооронд болж тус тоглолт 131-151 харьцаагаар "АНУ" баг тэргүүллээ.

Тус тоглолтод Эрик Паскал 23 оноо, Майк Бридж 20, Коллин Сектон 21 оноог тус тус сэлгээнээс авсан бол гарааны тоглогчдоос Тря Янг 18, Кэндрик Нан 16, Заон Уиллиамсон 14, Жа Моранд 10 оноог тус тус авсан байна. Эсрэг багаас РЖ Баррет 27 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Брэндон Кларк 22, Лука Дончис 16 оноог авчээ.