Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медалийн төлөө барилдана

Б.ГАНЗОРИГ
2020-02-22

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн өнөөдөр 16:00 /манай цагаар/ цагаас эхэлнэ. Өнөөдөр эмэгтэй -63, -70, эрэгтэй -73 кг, -81 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй 63 кг жинд Б.Ганхайч С хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт IJF ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа Муна Дахоуктай барилдан ялж, дараагийн тойрогтоо Их Британы бөх Алиса Шлисингэртэй барилдаж ялжээ. Хэсгийн аваргын төлөө Японы бөх Микү Таширотой барилдан ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Унгарын бөхийг давснаар хүрэл медалтийн төлөө барилдахаар боллоо. Түүний өрсөлдөгч Францийн бөх Манон Декетертэй барилдана. Харин 70 кг жинд Ц.Наранжаргал В хэсэгт орж эхний тойрогт Бельгийн Уйллиамс Габрейлтэй барилдаж ялагдснаар барилдаанаа өндөрлүүллээ.

Эрэгтэй 81 кг жинд А хэсгийн тэргүүлж Саэйд Моллай эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт АНУ-ын бөх Берлинер Келлтэйг дараагийн тойрогт Аргентин, дөрөв дэх тойрогт Хорватын бөхийн цэвэр ялжээ. Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Хасан Халмурзевтэй барилдаж ялагджээ. Торгуулийн тойрогт Голландын бөх Франк Де Виттэй барилдаж нэмэлт цагт ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Тус жинд С хэсэгт Н.Дагвасүрэн барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Лебон улсын бөх Элиас Насифтэй барилдаж ялсан ч дараагийн тойрогтоо Германы бөх Доминик Рессэлд ялагджээ.

Эрэгтэй 73 кг жинд Ц.Цогтбаатар  А хэсэгт орж эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогтоо Тажикстаны бөхийг,гурав дахь тойрогт Гүржийн бөхийг цэвэр ялжээ. Дараагийн тойрогт Геарманы бөхийг цэвэр ялснаар хагас шигшээд үлджээ. Хэсгийн аваргын төлөө Азербэйжаны бөх Рустам Оружовтой барилдаж ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Мадкасгарын бөх Виктор Стерпутэй барилдаж цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Шведийн бөх Томми Макайстай барилдана.

Медалийн төлөөх барилдаан 00:00 цагаас эхэлнэ.