Өсвөр үеийн бөхчүүд Загребийг зорино

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-25

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ долдугаар сарын 2-8-нд Хорватын нийслэл Загребт болно. Хөвгүүдийн 24, охидын 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор болсон бөгөөд Монголын багийн түрүүч (хөвгүүд) өнөөдөр Хорватын нийслэлийг зорьж байна.

Манай улсаас хөвгүүдийн 45 кг-ын жинд С.Жигүүр, 48 кг-д Б.Цэндсайхан, 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Э.Төгсжаргал, 60 кг-д М.Сүхбат, 65 кг-д О.Сүлдхүү, 71 кг-д А.Цэрэн-Очир, 80 кг-д Э.Батмагнай, 110 кг-д Н.Алтанбагана, охидын 40 кг-д Э.Буман-Аюуш, 43 кг-д Б.Энхзул, 46 кг-д Д.Отгонжаргал, 49 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Б.Эрдэнэсувд, 57 кг-д Б.Хонгорзул, 61 кг-д Б.Оюунгэрэл, 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ, 73 кг-д Д.Цогзолмаа нар Загребийн дэвжээнд зодоглоно.

Багийн дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан болон П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Н.Баатар (Сонгинохайрхан дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа нар явах юм. Өсвөр үеийн ДАШТ-ээс манай улсын тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв.