Пол Жорж Оклахома Сити Тандер багтаа үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2018-07-01

Өнгөрсөн шөнө солилцооны цонх нээгдсэн билээ. Зарим тоглогчид нь багаасаа гэрээгээ цуцалж чөлөөт тоглогч болоод байсан. Тэдний нэг бол Пол Жорж өнгөрсөн шөнө шийдвэрээ гаргаж хуучин багтаа үлдэхээр болжээ. Тэрбээр дөрвөн жилийн 137 сая ам.долларын гэрээг байгууласан байна.

Уг нь тэрбээр Лос Анжелес Лейкэрс багт ирэх шуум их гарч байсан ч ийнхүү хуучин багтайгаа эхний уулзалтаа хийгээд шийдвэрээ гаргажээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 21.9 оноо, 3.3 дамжуулалт, 5.7 самбараас бөмбөг авалт дунджилж байсан билээ.

Багтаа үлдсэн:
Крис Пол (Хьюстон) - $160 сая, 4 жил
Никола Йокич (Дэнвэр) - $148 сая, 5 жил
Пол Жорж (ОКС) - $137 сая, 4 жил
Жимми Батлэр (Миннэсота, гэрээ сунгав) - $110 сая, 4 жил
Кевин Дюрант (Голдэн Стэйт) - $61.5 сая, 2 жил
Уилл Бартон (Дэнвэр) - $54 сая, 4 жил
Жерами Грант (ОКС) - $27 сая, 3 жил
Жоу Харрис (Брүүклин) - $16 сая, 2 жил
Арон Бэйнс (Бостон) - $11 сая, 2 жил
Рүди Гэй (Сан Антонио) - $10 сая, 1 жил
Жералд Грийн (Хьюстон) - $2.4 сая, 1 жил
Дэррик Рөүз (Миннэсота) - $2.1 сая, 1 жил

Өөр багт очсон:
ДеАндрэ Жордан (Даллас) - $24.1 сая, 1 жил
Даг МакДермотт (Индиана) - $22 сая, 3 жил
Эрсан Илъясова (Милуоки) - $21 сая, 3 жил
Трэвор Ариза (Финикс) - $15 сая, 1 жил
Марко Бэлинэлли (Сан Антонио) - $12 сая, 2 жил
Эд Дэвис (Брүүклин) - $4.4 сая, 1 жил
Омри Касспи (Мэмфис) - үнэ тодорхойгүй, 1 жил

Гаднаас авсан:
Брэд Уанамэйкер (Евро Лиг - Бостон) - $831K, 1 жил