Лос Анжелес Лейкэрст Леброн Жеймс нэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2018-07-02

NBA-ын солилцооны цонх нээгдэж Пол Жорж багтай үлдэхээ өчигдөр зарласан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө Леброн Жеймс Лос Анжелес Лейкэрс багтай гэрээ байгуулжээ. Тэрбээр дөрвөн жилийн 154 сая ам.долларын гэрээг хийсэн байна.

Энэ жил тэрбээр 33 нас хүрч байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 27.5 оноо, 9.1 дамжуулалт, 8.6 самбараас бөмбөг авалт дундчилж байжээ.

Мөн түүнийг Лейкэрстай гэрээ хийсний дараа Ленс Стивэнсон нэг жилийн 4.5 сая ам.доллар, Жавал Маккий нэг жилийн гэрээг тус тус байгуулахаар болжээ.