Лос Анжелес Лейкэрс багт Рожан Рондо ирлээ

Б.ГАНЗОРИГ
2018-07-03

NBA-ын солилцооны цонх нээгдээд хоёр хонож байгаа билээ. Өчигдөр хамгийн дуулиан мэдэгдэл нь Леброн Жеймс Лос Анжелес Лейкэрс багт нэгдсэн явдал байлаа. Харин түүнийг ирсэн холбогдуулж Жавал Маккий, Лэнс Стифэнсон нар ирээд байсан билээ.

Тэгвэл дөнгөж сая Рожан Рондо тус багт ирэхээ зарлажээ. Тэрбээр жилийн 9 сая ам.долларын нэг жилийн гэрээгээ ирж байгаа юм байна.

Тэрбээр өнгөрсөн улиралд Нью-Орлейн Паликанс багт байсан бөгөөд 8.3 оноо, 8.2 дамжуулалт, 4 самбарыг нэг тоглолтод дундчилж байжээ.