Хойморь нутгийн уяач А.Билгүүтэй соёолонгийн түрүүг авлаа 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-12

Тулгар төрөө байгуулсны 2227, Их Монгол Улс бууриа зассаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө элдвийн хэрэг зөрчилгүй, амгалан тайван, хурмаст тэнгэр хураа хайрласан өдрүүдэд болж байна. 

Энэ сарын 10-наас эхлэн хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн хурдын хүлгийн уралдаан ч элдвийн хэрэг зөрчилгүй тайван болж байна. Өчигдөр их насны морьдын уралдааны үеэр гурван морь багтарч, эндэж, есөн хүүхэд мориноос унаж, гурав нь зөөлөн эдийн гэмтэл авсныг эс тооцвол асуудал гарсангүй. 

Тэгвэл өнөөдөр өглөө Хүй мандлын торгон дэвжээнээ тоосоо өргөсөн соёолон насны морьдын уралдаанд Хөвсгөлийн уяачид одтой нааджээ. Түрүү магнайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсайханы Билгүүтэйгийн хүрэн халзан, харин Тариалан сумын уяач Доржсүрэнгийн Ганхуягийн хээр үрээ гуравт хурдлав. 

Соёолон хүлгийн хоёроор давхисан хүлэг Завхан аймгийн Завханмандал сумын уяая Цэрэндоржийн цавьдар үрээ байжээ.  Айргийн дөрөв, тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы  хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.