Ч.Санжаадамба С.Мөнхбатаар найм давлаа

Б.ГАНЗОРИГ
2018-07-12

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдаж 4 бөх үлдээд байна. Наймын даваанд Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатыг амлан авч барилдан давжээ.

Ингэснээр үзүүр түрүүнд үлдэж байгаа бөгөөд Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр хэн давсантай нь барилдана.