Н.Батсуурь найм давлаа

Б.ГАНЗОРИГ
2018-07-12

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдаж байна. Наймын даваанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяртай барилдсан бөгөөд хаялцах барьцнаас Н.Батсуурь арслан давж үзүүл түрүү булаалдахаар боллоо. Тэрбээр үзүүр түрүүнд Улсын аварга Ч.Санжаадамбатай барилдана.

Хоёр бөх өмнө нь таван удаа барилдсанаас гуравт нь Ч.Санжаадамба өрсөлдөгчөө өвдөг шороодуулж байжээ.