Бельги анх удаагаа хүрэл медалийн эзэд боллоо

Б.ГАНЗОРИГ
2018-07-15

Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт Бельги, Английн багууд хооронд болж 2-0 харьцаагаар Бельги хожил байгуулсан билээ. Тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ ганц удаа буюу 1986 онд л ДАШТ-ний дөрөвдүгээр байрт орж байсан бол одоогийн баг нь тэр үеийн амжилтыг эвдэж эх орондоо хүрэл медаль авч харихаар боллоо. 

Харин тус тоглолтын шилдэг тоглогчоор Бельгийн шигшээ багийн ахлагч Эден Азар нэрлэгдэж байна. Тэрбээр шигшээ багаа анх удаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд тун амжилттай тоглолт үзүүлсэн.