Секиюаки Митакүми качигоши хийлээ

Б.ГАНЗОРИГ
2018-07-16

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь  өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.
 
Харин Ичиножү А.Ичинноров маегаширигийн 3-оос барилдаж байгаа Такакейшотой барилдаж унаж гурван даваа таван унаатай болжээ. Хари өнөөдөр тэрбээр маегаширигийн 4-өөс барилдаж байгаа Кайсэйтэй барилдана. Харин Секиваки Тамаюаши Б.Мөнх-Оргил маегаширигийн 1-оос барилдаж байгаа Шодайтай барилдаж давсан бөгөөд 5 даваа, 3 унаатай боллоо. Өнөөдөр тэр озеки Такаясүтэй барилдана.
 
Башёг одоогоор секиюаки Митакэүми 8 даваатайгаар башёг тэргүүлж байна.
 
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн 
Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн
Секиваки Ичиножү А.Ичинноров 3-5
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-5
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 3-5