ТАНИЛЦ: Токиогийн олимпод оролцох 21 тамирчин

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-13

Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнээс манай  таван тамирчин эрхээ авлаа. Ингэснээр Токиогийн олимпод оролцох 21 эрх Монгол Улсынх боллоо. 

Эрхээ авсан баг тамирчид:

  • Буудлага. Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  • Буудлага. Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  • Буудлага. О.Есүгэн урт буу, эмэгтэй
  • Буудлага. О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  • Чөлөөт бөх эрэгтэй 65 кг /Т.Тулга эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Чөлөөт бөх эмэгтэй 68 кг /С.Батцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Чөлөөт бөх эрэгтэй 125 кг /М.Лхагвагэрэл эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Чөлөөт бөх эмэгтэй 50 кг /Ц.Намуунцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Чөлөөт бөх эмэгтэй 53 кг /Б.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Чөлөөт бөх эмэгтэй 57 кг /Б.Хонгорзул эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Чөлөөт бөх эмэгтэй 76 кг /О.Бурмаа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  • Марафон гүйлт. Б.Мөнхзаяа, эмэгтэй
  • Марафон гүйлт. Ц.Бямбажав, эрэгтэй
  • Марафон гүйлт. Б.Сэр-Од, эрэгтэй
  • Байт харваа. Б.Отгонболд, эрэгтэй
  • Бокс. Б.Чинзориг, эрэгтэй 63 кг
  • Бокс. М.Мягмаржаргал, эмэгтэй 75 кг
  • Бокс. Э.Цэндбаатар, эрэгтэй 57 кг
  • Ширээний теннис. Б.Болор-Эрдэнэ, эмэгтэй
  • Ширээний теннис. Э.Лхагвасүрэн, эрэгтэй
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг