Шинэхэн аварга Н.Батсуурь дэд хурандаа боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аварга Ч.Санжаадамбыг давж түрүүлэн Монгол Улсын 23 дахь аварга болсон Увс аймгийн харьяат Н.Батсуурь дэд хурандаа цол хүртжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын газар, “Хемон констракшин”, “ДЦС-IV” компани, Увс нуур дэвжээнд харьяалагддаг бөгөөд өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Т.Бадралын тушаалаар Онцгой байдлын ДЭД ХУРАНДАА болсон байна.