Монголын баг шигшээ дөрөвт тунаж үлдлээ

O.Admin
2021-10-05

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг шигшээ 4-т үлдлээ. Тус тэмцээний эхний шат энэ сарын 21-26-нд болсон бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Тэмцээн гурван үе шаттай бөгөөд хоёрдугаар шат 9-р сарын 28-наас аравдугаар сарын 3-нд явагдаж дүнгээ гаргалаа. Харин сүүлийн шат аравдугаар сарын 5-10-нд болох юм.

Уг тэмцээнд 13 болон түүнээс дээш насныхан “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох боломжтой. Тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах юм.