Бүх цэргийн наадам бямба гарагт болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-11

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” ирэх Бямба гараг буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно.

Идэр залуу, эрмэг хурц барилдаант залуусынхаа онц сонирхолтой барилдааныг хүрэлцэн ирж үзэн, сэтгэлийн цэнгэл эдлээрэй. Тасалбар маргааш www.ticket.mn-ээр борлуулагдаж эхэлнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.